Sunday, October 18, 2009

Хүслийн нууц

Хүний хүссэн юм бүхэн биелэдэг. Хамгийн гол нь амьдралаас хүсэх. 

Би багадаа унадаг дугүйтай болох гэж их хүсдэг байсан. Унадаг дугүй цөөхөн байсан цаг дугуй харах бүр яагаад ч юм маш удаан харж зогсдог байсан. Унаж үзэх юмсан гэж бодоод л өнгөрдөг байлаа. Тэгээд өглөө бүр эрт 2 жаахан банди өөрсдөө ахадсан ч гэмээр том сав дэмнэн явж сүү зардаг болсон. Хэдэн сарын дараа сайн сүү зарж байна гээд ээж бидэнд улаан алаг унадаг дугуй авч өгч билээ. Ямар зөөлөн явдалтай. Ямар өндөр байсан юм бэ. Одоо бодход энэ бүхэн гайхамшиг байсан. Одоо би 100 машинтай болохыг хүсэж байна. Хүслийг хүлээж суух биш биелүүлэхийн тулд тэмцдэг юм.

No comments:

Post a Comment